Хотын гудамж
Хар зам, нохой, шувуу, машин
Хар бараан өнгөөр будагдана
Гэрлийн туяа саарал, гэгээн наран дүнсгэр
Нүд нь хар, шүд нь хар
Хүмүүс холхилдоход
Мөр нь хар, нэр нь хар
Хүмүүс эргэлдэхэд
Тэр толгойтой, ухаантай
Зүрх бүхний угт
Хагарсан шил шиг гэрэлтэнэ
Хүн чанарын хугархай
2012.06.11