Намайг шүүмжлэх, надаас ухаантай асар олон хүн байгаа ч өөрийн бодлоо зориглон бичлээ.
Бодрол: Монголыг төр нь биш төмөр нь аварч
Монгол мөнгийг банк биш төмөр үнэд оруулна
Нийгэм, эдийн засаг давхар сонирхогч уул уурхайн оюутан
Монголчууд мөнгөө үйлдвэрлэдэггүй (хэвлэдэггүй). Гэхдээ л автобусны буудал дээр бохь зарж байгаа эгчийн халаасан дах 3000 төгрөгнөөс, архи авч уухаар гэрээсээ дөнгөж гарч буй ах хүүгийн 5000 төгрөгнөөс, гэртээ харих замдаа авах сурагч хүүгийн зайрмагны 500 төгрөгнөөс, хэдэн тэр бумаар тоологдох цөөхөн хэдийн маань хөрөнгө хүртэл 2.800.000 нь толгой өдөр бүр түүнийг нааш цааш нь болгож хоолоо олж идсээр, идсэн хоол нь байгаль дэлхийд шингэсээр байна. Бид тэр их хэмжээний мөнгөтөи дүйх хэмжээний алтаар Монгол төгрөгөө хийлгэдэг. Энэ их хэмжээний мөнгөтэй тэнцэх үнэ бүхий алт өгч үйлдвэрлүүлдэг. 20 төгрөг ч алтны минь нэг хэсэг. Гэхдээ өнөөгийн 20 төгрөг миний бага байх үеийн 5 төгрөг болчихжээ. За тэр инфляц монгол төгрөгний үнэ цэнийг унагаж байна, энээ тэрээ гэж ярих яахав. Өөр учир байгаа...
Монгол банк буруутай юм шиг бид ойлгодог, мэдээллээр тэгэж цацдаг, монгол банкнаас алдааг хайдаг. Энэ бол буруу.
Монгол төгрөгний жинхэнэ үнэ цэнийн талаар бодоцгоое! Монгол төгрөг бол монгол газар шороо гэдгийг бид ойлголоо. Эдийн засаг гэж юу вэ гэхэд бүгд л хүний хязгааргүй хэрэглээг хязгаарлагдмал нөөцөөр хангах ухаан гэдгийг бид мэднэ. Гэхдээ бид хязгаарлагдмал нөөцтэй гэдгээ мартсан бололтой.
1000 төгрөгний жишээ.
Америкаас ч юм уу европоос хаанаас нь хамаагүй 2013 оны шинэ 1000 төгрөг иржээ. Энэ мөнгөтэй буюу 0.66$ тэнцэхүйц алт гадаадыг зорьсон байх нь. Алтыг мэдээж монголын газар шорооноос олборлосон байх нь. Олборлосон хүн Монгол банкинд тушаажээ. Ингээд монгол банкнаас явсан алт цаас болоод ирэх нь тэр. Жинхэнэ ялагч нь Америк, эсвэл хэн нэгэн. Техник, технологийн хүч. Монгол банк бол монголын газар шороо, эрдэнэсийг гадаадад гаргаад монголд цаас зардаг *Америк алт* олборлох компаний Азийн нэг салбар. Гайхалтай замаар энэ алт тэнд очоод цаас бидэнд иржээ. Ингэх замдаа олон хүнийг орох орон, идэх хоолтой болгосоныг нь бас мартаж болохгүй. Таны гарт байгаа 1000 гэсэн үнэ бүхий цаас одоо хаачих вэ? За Япон явах уу, Орос уу, Хятад уу? энэ бол таны л сонголт...
Ямартай ч таниас явна. Танд ямар нэгэн юм ирнэ. Ихэнх хүмүүсийн хэрэглээг үндэслэж таньд талх ирлээ гэж үзье. Зүгээр бодлыг амьдралтай хэтэрхий нааж 100-д нэг тохиолддог юм яриж надтай маргах гээд хэрэггүй.
Талх боллоо. Талх идлээ, одоо байхгүй. Таниас шилжлээ. Дэлгүүрийн эзнийх боллоо. Дэлгүүрийн эзэн 200-г нь авлаа. 800-г нь талхны компаны эзэнд өглөө. Талхны компаны эзэн 200-г нь өөртөө авлаа, 200-г нь ажилчиндаа өглөө, 200-г нь тариа тарьсан хүнд өглөө. 200-г нь үйлчилгээнийхэн буюу баялаг бүтээдэггүй боловч тэднийг шулж, шийтгэж, торгож амьдардаг хэсэгт татвар, төлөөс юу байдгийн тэр бүхэнд нь шингээжээ. Ингээд 1000 төгрөгийг чинь хувааж авсан 5 субъект гарч ирнэ.
1. Дэлгүүрийн эзэн өөртөө зарцуулна. Хүний хэрэгцээнд идэж уух юм, хувцас хунар, гэр орон бас бус зүйлс багтлаа. Хамгийн байж болох буюу хувцас авсан. 200-гаа цуглуулаад, Хятад ах цуглуулсан 200-г нь авлаа, манай хүн хувцас авлаа, урагдлаа, хог!
2. Компаны эзэн хүүдээ 200-гаараа компьютэр авч өглөө, хүү хэрэглэлээ, удахгуй америк ахын вирус ирлээ, хог!
3. Ажилчин шууд төмс авлаа. Хятад эгч төмсөө өглөө, идлээ, баас!
4. Үйлчилгээнийхэн баримт бичих цаас авлаа. Малайз ах өглөө, бичлээ, хог!
5. Тариачин шуудай авлаа, хятад ах өглөө, ашиглалаа, цоорлоо, хог!
Одоо хогоо ажиглая.
За баас ч яахав органик юм болохоор өгөршөөд устана. Шуудай, хог, уут, пивр, кабелийн утас, цаас зэрэг яах вэ? Хятдуудын хэн ч буцааж авахгүй.
Монгол алтаа хог болгох механизм, Монгол *алт-хог болдог пункр* гэдэг нь харагдаж байна. Монгол төгрөг үнэ цэнэгүй хог учир дэлхий ч ойлгоод хэн ч тоохгүй болохоор улам үнэгүйдэж байна. Харин ерөнхий сайдын бодлого хамгийн утгагүйн. Тэгэх тусам нь улам их мөнгө хийж, улам их мөнгөөр авдаг юмаа олж авах. Ийм л байна.
Монголын эдийн засаг бол дамжуулагч эдийн засаг. Ийм үг, нэр, хэллэг байдаг үгүйг мэдэхгүй. Би тэгэж харж байна.
Хоер хөршөөс гадна, дэлхий дахинд бид дийлдэж байна. Биднийг хуурч мэхэлж өнөөдөр аманд хоол хийгээд, маргааш нь алтыг нь авч байна. Соелтой дээрэм. Бид өөрийгөө хамгаалах чадваргүй дээрэмдүүлэгчид. Хамгаалах дархлаагүй, хамгийн тэнэг хүмүүсээс бүрдсэн төр засаг, удирдлагын байгууллагуудтай. Тэднийг сонгодог, сонгогдох боломж олгодог бид ч бас тэнэг юм даа. Бид хятдаас бүх юмаа авч байна. Өнөөдөр Улаанбаатарын гудамжинд хятад хүн хажуугаар инээгээд зөрж байна. Чадаж байна. Тэдний хийсэн бараагаар бид бүрэн хувцаслаад, соёлт хүн мэт харагдаж байгаа учраас тэр. Харин оросоос, газ, зарим нэг будаг шунх энээ тэрээ...
Хятадууд бид нараас анх хогийн зэс, төмөр кг-аар нь авдаг байсан. Одоо манай дэлхийд нөөцөөрөө 3-т орох ордыг авчихлаа. Гар бариад бугуй барина гэдэг л энэ байх. Одоо тэд шууд тонн тонноор нь олборлож байна. Үүдэнд нь гуйлга гуйж сууж байгаад авдарын аваад гарахтай адил. Бид зах зээлийн үнээс доогуур өгсөн. Тэгээд авсан мөнгөөрөө хятдаас буцаагаад их хэмжээний барааг газар шороонд минь төлөөд өгсөн мөнгөнөөс хэд нугалсан үнээр худалдаж авсан. Авсаар л байна. Алхам тутамдаа. Монголын баялаг дуусахад бидэнд хэн ч юу ч өгөхгүй. Зарим нь дуусахгүй гэж бодоцгоодог, гэхдээ миний бодлоор тооноос өөр хязгааргуй юм гэж байна уу? Шөнийн тэнгэрт харагдах оддыг бид хязгааргүй гэж ярьдаг. Хүний нүдэнд ердөө 6000 гаруй од л харагддаг гэсэн судалгаа байдаг. Хязгаартай.
Харин орос ах нар бидэнд бензин шатахуун зарсаар л байна. Асар том бизнесс. Нэг улсыг нөгөө улс маш чухал бутээгдэхүүнээр дангаараа хангана. Гайхалтай. Энийг л хараат байдал гэхгүй юм бол өөр юуг хараат байдал гэх юм бэ? Харин манайхан өдөр бүр мөнгөөрөө авсан тэр их шатахуунаа зүгээр зогсож шатаасаар л; нөгөө мөнгө нь утаа болсоор л... Энийг алт утаа болдог монгол процесс гэж нэрлэж болно.
Хамгийн хачирхалтай нь тэрийг харсаар байж, бид хажууд байгаа Батаас болж түгжирлээ ухааны юм бодно. Эсвэл учир нь олддоггүй улаан гэрлээр гарсан хэн нэгнээс боллоо гэж уцаарлана. Улаанбаатарын гэрлэн дохио өөрөө асар утгагүй, маш муу программтай, энэнээс бараг жижигхэн Сайншандын төвд байдаг хоёрхон өнгөтэй жижиг гэрлэн дохио дээр санагдана. Гэхдээ энэ өнөөдрийн сэдэв биш. Бид буруугүй зуйлээс л бурууг хайж, харааж, зүхдэг. Яг тэр шигээ бид ийм байдалд оруулсан хүмүүс рүү дайрч уурлаж тэднийг хараах ёстой! Бид харин тэгдэггүй. Бидний дийлэнх нь ойлгодоггүй. Нэг хэсэг нь хэтэрхий баян учир ойлгодоггүй, нөгөө хэсэг нь хэтэрхий ядуу учир ойлгодоггүй. Ингээд Монгол мөнгө хог ч юм уу, утаа болсоор бид үхэр зангаа тавихгүй байсаар л...
Бидэнд өөрчлөлт хэрэгтэй, бид бүтээгч байх ёстой! Бид 1000 төгрөгийг хоорондоо эргүүлэх хэрэгтэй, за яахав 200-г нь аваг тэр хятад, малайз, америк, оросууд... 800-г нь бид эх оронд нь байлгах ёстой. Ашигт малтмалаа түүхийгээр нь гаргаад байж болохгүй. Өөрсдөө хийгээд өөрсдөө тэдэнд зарж болно. Төмрийн боловсруулах үйлдвэртэй больё, Зүүн-Баянгийн нефтний ордыг хятадуудаас салгая, бид өөрсдөө бүтээх хэрэгтэй! Бензинээ хийгээд дагаад нефтнээс гардаг бүтээгдэхүүнүүдээ, төмрөө боловсруулаад хадаас, халбага, сэрээ, нүдний шилний рам, хашаа, тор, бариул, багаж, шат, төмөр карказ, төмөр зам, хүүхдийн тоглоом, гэрлийн бүрхүүл, хаалга, машин, тоног төхөөрөмж, тэрэг, сагсны шийд, таваг, лааны суурь өөр юу байдаг юм, бүгдийн хийнэ. Бид өөрсдөө хийнэ.
Уул уурхай гэдэг орчин үед хамгийн том сэдэв. Уул уурхайн гол зорилго мөнгө биш, тусгаар тогтнол. Эх орныхоо хэргцээг хангана гэдэг тусгаар тогтнолоо хамгаалах хамгийн том бэхлэлт. Бидэнд алт биш төмөр хэрэгтэй! Европын улсууд төмөрний төлөө дайн хийдэг байсан. Бид 1000 нь жилийн өмнө төмрөө боловсруулдаг байсан. Төмөртэй нь дайнд ялдаг байсан. Тусгаар тогтнол бол эрх чөлөө, бидний амьдрал. Тогтвортой хөгжил, тогтвортой амьдрал монголын үнэ цэнэ, үнэт зүйл. Бид төмөрөө алт шиг, нефтээ мөнгө шиг үзэж, тэнд гарц байна гэдгийг харж чадсан үед л миний 20 төгрөг 2 төгрөг болж, монголчууд автобусанд 1 төгрөгөөр явна гэж би итгэдэг. Улсыг ч авч явж чадах энэ салбарын оройд гарахыг хүснэ би, тэр тусмаа төмөр хэмээх энэ эрдэнэсээр овоглож, нэрээ үлдээхийг хүснэ!
Хамтран зүтгэгч нар, үе тэнгийн найзууддаа болон энэхүү бодлыг минь уншсан хүн болгонд баярлалаа!
Б. Гомбожав
2013.9.12
2013.9.12