Гомбожав Баатархүү
2015-10-14
Нууцхан
Үнэн бүхний өмнө худлыг шатаавал
Хүсэл сэтгэл хоёр хөтлөлцөөд үлдэнэ
Хэлж болдоггүй үнэн гэж байдаг ч
Хорьж болдоггүй хайр гэж байдаг 
Бодит юм шиг хоосон байхад
Хоосон юм шиг бодит байдаг
Хоёул зэрэг үл орших 
Зүрх нэг л байдаг
Хувь зохиол таардаггүй 
Хорвоо өөрөө гаслантай
Бурууг буруу гэдгийг
Би яаж мэдэх вэ?
Будилсан зүрхээ чагнавал 
Буруу тийшээ зааж байна
Зөвийг зөв гэдгийг
Би яаж мэдэх вэ?
Зөв гэсэн бүхэн минь 
Зүүдэн дунд мин сарниж байна
Хүн байхын хууль ч
Хүч хүрэхгүй хүсэл минь 
Хорвоо чиний өөдөөс 
Ичихээ мартан сөрж байна
Тэр сөрсөн ганц оч л үнэн 
Үнэн учир үг болон урсаж байна
Хэлж болохгүй үнэн бүхний өмнө
Хэлбэр болсон худал бүхнийг шатаавал
Хүсэл хайр хоёр хөтлөлцөөд
Хаачихаа мэдэхгүй чамруу ширтэн зогсоно.
2014  

Comments


Бичлэг: 2 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн


Бодлын минь ертөнцөд тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. Бодол
. Нууцхан
. Boroond
. Namar
. Salhiiig ajihad..
. Namriin ungu
. 25 nastai husel muruudulgui erchuuded zoriulah shuleg
. Er hun baih amargui ee !
. *** 1-дэхийн өглөө орцны гадаа согтуу хүн хараад ***
. Hairla
. "Бороо бид хоёр"
. Төмөр болоод тусгаар тогтнолын талаар
. BODROL 456
. БОДЛОО ХУВААЛЦААЧ
. „BICHIG USEGTEI MONGOLIIN BICHIG USEGGUI IRGEN“

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Гомбожав Баатархүү




:-)
 
xaax