******************************************************
Гадаа зүсрэн шиврэх зөөлөн цэнхэр бороо,
хайрын аястай
Аяс аясхан зүрх бүүвэйлж,
харцанд гуниг тогтох янзтай
Цонх даган урсах хонгор дуслууд
Цагаа хүлээх мэт, нэгнээ хүлээх мэт
Зогсон урсана, зогтусан гулгана
Тэр урсан унах дусалны нэг нь би ч юм шиг
Тэнгэрийн тоглох аялгууны нэг нь хөг ч юм шиг
Тэнгэр даахгуй хүндтэй эрхэм ч юм шиг
Тэврээд авмаар зөөлөн энхрий ч юм шиг
Алганд минь бууж, харцанд минь бүлээцээч дусалхан минь
Амьдрал борооны ус шиг урсаж байна
Агшин зуурд ч гэсэн нэг нэгнээ олоод
Амар тайванг мэдэрч хоёул энд зогсъе
Би чиний нэг хэсэг учраас
Биенд минь чи шингэлээ
Байгаль дэлхий ээж минь учраас
Нулимсанд тань би уярлаа
Гадаа зүсрэн шиврэх зөөлөн цэнхэр бороо хайрын аястай
Гарт минь бууж зүрхэнд минь шингэх увидастай
Сэмрэн орох бороо нь дуслууд өөрийн эгшиг аялгуутай
Сэтгэл сэргээх найрал хөгжим нь Тэнгэр хэмээх удирдаачтай!
******************************************************
26.07.13