Гомбожав Баатархүү
2015-10-15
Бодол
Монгол миний ч бас эх орон. Өөрийн биш юм шиг санаа амар суух, өөрийгөө голох, өөрийгөө хэн ч биш гэж бодох мянга мянган залуусын хувьд биеийн амрыг бодож зүгээр суух цаг өнгөрчээ. Өнөөдөр 25-35 насныхан яагаад нэгдэж чадахгүй байна. Яагаад эх орныхоо ирээдүйн сайн сайханд гар бие оролцож ухаан бодлоо уралдуулж, дараагийн үеээ бэлдэхгүй байна вэ? Монголын төрийн хүнд дээврийг түшилцэж байгаа хэдхэн шудрага гишүүд үнэн мөнийг илчлэн нүүрэн дээр чинь дэлгэж тавьсаар байтал дүлий мэт, сохор мэт дуугүй суух чинь урвалттай агаар нэгэн бус уу? Залуучууд төлөвлөгөөгөө бариад төрийн ордон руугаа явах цаг болжээ. Шудрага байхад, эх ороноо хайрлахад гадаад, дотоодын диплом хэрэггүй. Өнөөдөр монголд амьдрал хэцүү байна гэж бүгд ярьж байна, гадаад гарахыг хүсэж байна. Гэхдээ яагаад бид монголдоо сайхан амдрахын тулд гадаадад хүний боол болж хөдөлмөрлөх тэр их эрч хүчээ эх орондоо өөрчлөлт авчрахад зориулаж болохгүй гэж... Монгол улс цөөхөн хүн амтай ч төр нь тогтворгүй, гадаадад гаргах түүхий эдийн экспорт төсвийн гол эх булаг. Гэтэл монгол улс хэчнээн том хэчнээн нөөц боломжтой билээ. Хүн бүр сайхан амьдрахад хангалттай, бидэнд хүрээд илүү гарна. Монголд иргэний зориг, санаачлага, сайхан амдрах эрмэлзэл түүндээ хүрэх гарцаа олж харах, түүний төлөө нэгдэх л дутагдаад байна. Бидний сайхан амьдралын гарц бол энэ ардчилсан нийгэм түүний үнэт зүйлс мөн. Ардчилалын хэргийг одоо энэ л үед гаргах хэрэгтэй байна. Ардчилал хүний эрхээ бүрэн эдлэх хэрэгтэй. Угаасаа олон нийтээрээ хангалуун амьдарч эхэлж байж л жинхэнэ ардчилал соёлно. Бид жинхэнэ ардчилалыг соёлуулахад анхаараад байна үгүй юмаа бид энэ эрхээ ашиглаад сайхан амьдрахадаа анхаарах хэрэгтэй!.. Эх орон намайг дуудаасай.. Эс бөгөөс би өөрөө очно! 

Comments


Бичлэг: 1 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн


Бодлын минь ертөнцөд тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. Бодол
. Нууцхан
. Boroond
. Namar
. Salhiiig ajihad..
. Namriin ungu
. 25 nastai husel muruudulgui erchuuded zoriulah shuleg
. Er hun baih amargui ee !
. *** 1-дэхийн өглөө орцны гадаа согтуу хүн хараад ***
. Hairla
. "Бороо бид хоёр"
. Төмөр болоод тусгаар тогтнолын талаар
. BODROL 456
. БОДЛОО ХУВААЛЦААЧ
. „BICHIG USEGTEI MONGOLIIN BICHIG USEGGUI IRGEN“

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Гомбожав Баатархүү




:-)
 
xaax