Гомбожав Баатархүү
2015-10-14
БОДЛОО ХУВААЛЦААЧ

1. Монголд хамгийн хэрэгтэй зүйл юу вэ?
Эв нэгдэл
2. Монголын нийгэмд хамгийн хэрэгтэй зүйл юу вэ?
Бие биеэ хайрлах хайр
3. Монголын хамгийн үнэтэй зүйл юу вэ?
Мөрөөдлөө зөвхөн мөрөөдөл төдий байлгахгүй нь тулд зүтгэж яваа, зүрхэндээ Монголоо гэх хайраар бялхаж яваа, тархиндаа Монголынхоо ирээдүйг зурж яваа залуус бол Монголын баялаг, Монголын хамгийн үнэт зүйлс, учир нь тэднээс л Монголын ирээдүй шалтгаална. Хүссэн хүсээгүй тэд л нэг өдөр эх орноо гэх хүндтэй үүргийг хүлээж авна.

Залуу хүний хувьд эх орныхоо цаашдын хөгжил, тусгаар тогтнолд итгэлтэй байх нь мөн “би эх орондоо хэрэгтэй хүн”, нийгэмдээ хэрэгтэй хүн гэж итгэх нь зүгээр ч нэг урам өгөөд зогсохгүй биеэ авч явах, нийгмийн хариуцлагыг ухамсарлахаас эхлээд хувь хүний төлөвшилд ихээхэн нөлөөлдөг бололтой. Жижиг зүйлс гэж ер нь нийгмийн ухаанд ч, шинжлэх ухаанд ч байдаггүй юм байна. Нэг сайхан үг хүний амьдралыг өөрчилж болно. Тэгэхээр хүн бүр “би энэ нийгэмд энэ монголчуудад ямар үлгэр дууриалал үзээлэхээс монголын нийгмийн өнгө төрх төдий чинээ өөрчлөгдөнө” гэдгийг ухамсарлаж эхэлбэл олон жил хүсэн хүлээсэн өөрчлөлт хөгжил маань ирэх нь. Ямар ч нам гарсан хүн бүр хүсэхгүй л бол сайхан ирээдүй гэж бидэнд үгүй ажээ. “Орос хүн бүр Дэлхийн 2-р дайны эхээр фронт дээр очоод нэг гранат шидсэн бол дайн тэр жилдээ дуусах байсан” гэдэг үг байдаг түүнтэй агаар нэгэн нэг зүйл бол бүх нийтээрээ хичээе гэсэн санаа юм. Ерөөсөө энэ хөгжил гэдэг чинь бидний дотор байгаа хүсэл, дээр нь тэрийгээ ухамсарлах хоёрт л байгаа юм байна. Далайд дусал нэмэр болох болтугай. Санал бодлоо хуваалцаач?


Comments


Бичлэг: 14 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн


Бодлын минь ертөнцөд тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. Бодол
. Нууцхан
. Boroond
. Namar
. Salhiiig ajihad..
. Namriin ungu
. 25 nastai husel muruudulgui erchuuded zoriulah shuleg
. Er hun baih amargui ee !
. *** 1-дэхийн өглөө орцны гадаа согтуу хүн хараад ***
. Hairla
. "Бороо бид хоёр"
. Төмөр болоод тусгаар тогтнолын талаар
. BODROL 456
. БОДЛОО ХУВААЛЦААЧ
. „BICHIG USEGTEI MONGOLIIN BICHIG USEGGUI IRGEN“

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Гомбожав Баатархүү




:-)
 
xaax