Гомбожав Баатархүү
2015-10-14
Нохой хооллох уу, хүн хооллох уу?
Нийслэл хотын хаа сайгүй хоол эрэн холхилдох нохдын дунд, бүтээн байгуулалт нэр нь дор өрнүүлж буй "Бөөний барилгууд"ын том машины тоосонд, өвөг эцгээ үе улиран оршуулсан далан давхрын шар хашааны сүүдэрт, өрнөдийн их хөгжлийг дорнодод цогцлоох их нүүдлийн замд бид бие биенээ гээж байна. Хүн нохой хоёр хэвтэж байхад хоёр нохой шиг хардаг болчихож.
Шуурга мэт эргэлдэх энэ нийгмийн бухимдал дунд, шуугин давхилдах олон машины дулаанд хүн чанар чинь аажуухан ууршиж, өөрөө ч мэдээгүй байхад чинь алга болоод байгаа юм биш биз...
Хүн болгон одоо ирээдүй хэзээ нэгэн цагт явсан замаа эргэж нэг харна. Би хэн байгаад хэн болов? Би хаанаас хаа хүрэв? Энэ асуултыг өөртөө тавиад олон хүн аавынхаа гэрээс гараад хир хол явснаа, хэн болсон оо, эхнэртэй хүүхэдтэй байгаадаа, нөхөртэй байгаадаа хайрлах хүнтэй байгаадаа, тэр болгоноос ямар их итгэл урам зориг авдаг болохоо, өөрийгөө ямар үнэ цэнэтэй бол соныг мэдээсэй, ухаараасай гэж хүсэх юм. 
Заримдаа ээж минь эрүүл энх дэргэд минь байгааг мэдрэхэд л аз жаргал амтагддаг. 
Бид өлсгөлөн нэгэндээ тусалж чадахааргүй тийм ядуу гэж үү... эсвэл бид ган шиг хатуу "сэтгэлтүүд" болчихсон юм уу... Хэсэг нь ч хүн чанараа алдаад, дууссан байх, гэхдээ хүн болгоны сэтгэл цоорчих оогүй биз дээ...
Өнгө будагаа өдрөөс өдөрт нэмж буй энэ "Том бас Жижиг хот"од хүн болгон л амьдрах гэж өөр өөрийнхөөрөө зүтгэнэ. Үнэндээ бүгд л бие биенээ татаж чангааж нэг нэгнээрээ хооллоно. Өнөөдөр Монголын нийгэм ядарсантай маргалдах хэрэггүй болжээ. Шударга байх тусмаа л урууддаг болчихож. Хөдөлмөр амжилтын үндэс гэдэг үзэл хоцрогдоод хулгай дээрэм амжилтын үндэс болчихож. Бид алхам тутамдаа нүдэн дээр болон нүднээс талд асар олон хүн хулгай хийж байгааг заримдаа өөрөө өөрийнхөө дээрэмдүүлж байгаагаа ч хардаг. Монголоос үе удмаа тэжээх хэмжээний их амжилт олсон 107 хүний 10 Триллион долларын үнэ бүхий хувьцаа л гэхэд Хонг-Конг-ийн бирж дээр эргэлдэж байдаг гэж байгаа юм. Гайхалтай их амжилт биш гэж үү? Тэр мундаг хүмүүст бол Улаанбаатар багтаж шингэхээргүй жижиг хот. Улаанбаатар С.Баярын хэрэгцээг дийлэхгүй болохоор л тэр хүн "аргаа барахдаа" гадаадад амьдарч байгаа шүү дээ. 
Харин мал хөөж явсаар нэг жилийн зудаар ихэнхийн алдаа "Монгол Мөрөөдөл"-д итгэсээр үлдсэнийг нь зарж, гэрээ хотод ойрхон бариад шинэ амьдрал эхлүүлсэн Т.Дорж яасан? Хэдэн төгрөгөө хувцас хунар, хүнс хоол гэж өнөөг маргаашийг ажил хайж өнгөрүүлсээр байтал ажил нь ч олдохгүй, амьдралын эрхэнд хог түүгээд, түүж явахаасаа гутраад, түүснээрээ уусаар өнөөдөр Шар хашааны дэргэд нохойтой хамт хэвтэж байна. Түүнд бол Улаанбаатар одоо ч Азийн цагаан дагина, харин Монгол улсын ерөнхий сайд Цэдэнбал, Чойбалсан мэт гэмгүй.
   
Барьж яваа хоолныхоо шавхрууг хэнд нь өгөх вэ? шавхруу ч гэсэн ч зүгээр илүү гарсан хоол л доо... идэх, хадгалах  боломж байгаагүй. Хүн тэжээж яваагүй болохоор гайхлаа... Өмнөөс нь санаа минь зовлоо... Гэхдээ энэ Доржоогийн буруу гэж үү?
Монголыг архи сүйтгэхгүй ээ, сүйтгэх ч үгүй гэхдээ сүйтгэж чадна гэдгийг нь мэдэж байгаа.  Монголчууд тэр дайны ухаантай хүмүүс. Гэхдээ л гэнэн хүмүүс юм. Хажууд нь сууж байсан найз нь босохдоо доодох газрыг зарчхаад явна гэж бодохгүй, мэдэхгүй, мэдээ ч үгүй байгаа! Мэдсэн бол бариад авах л байсан байх. зарахдаа хүрвэл өөрөө зараад тэр мөнгөөрөө овоо амьдрах ч байсан юм уу... Монгол мөрөөдлөө биелүүлэх ч байсан юм уу...
Мэдээгүй хүмүүст буруу байхгүй ээ! Мэдсэн нөгөө нь ч Монгол Телевиз-ээр цацаагүй! хөөрхий Дорж мэдэхгүй чигээрээ үхэх гэж байна. Зарим босоод Доржийн араас явж байна. Бид энэ улсад "одоо" хэн ч өлсөж үхэхгүй гэж бодож байдаг. Гэтэл байдал төсөөлөхөөс ч илүү хүнд байгаа! 
Асар их ялгаа зөрүүтэй өнөөгийн нийгмийг шүүх өдөр ирнээ. Тэр үед Доржууд ч гэсэн шүүгдэнэ. Үгүйдээ л гэхэд Монголын түүх Дорж, Баяр хоёрыг шүүх болно. Тэр хүртэл буруутай, буруугүйг нь шүүх гэлтгүй зүгээр л тоосонд дарагдаж суугаа тэр ахдаа, гэдсэн өлсөөд явж байгаа хүүд, уйлж суугаа эгчдээ Гараа өгцгөөе! Бид олуулаа болохоор тэдэнд тусалж чаднаа, бид хангалуун амьдарч байгаа ядаж л өөрийгөө эрүүл чийрэг, эрч хүчтэйг ухаараад алдаж, амьдралдаа оноогүй ч магадгүй юунаас ч илүү боломжгүй байсан нэгэндээ туслах хэрэгтэй! 
Нохой  хооллох чинь зөв, гэхдээ нохойноос ч дор юм идэж байгаа, монгол ах дүүгээ САНАЦГААЯ!  
Б.Гомбожав 

Comments


Бичлэг: 18 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн


Бодлын минь ертөнцөд тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. Бодол
. Нууцхан
. Boroond
. Namar
. Salhiiig ajihad..
. Namriin ungu
. 25 nastai husel muruudulgui erchuuded zoriulah shuleg
. Er hun baih amargui ee !
. *** 1-дэхийн өглөө орцны гадаа согтуу хүн хараад ***
. Hairla
. "Бороо бид хоёр"
. Төмөр болоод тусгаар тогтнолын талаар
. BODROL 456
. БОДЛОО ХУВААЛЦААЧ
. „BICHIG USEGTEI MONGOLIIN BICHIG USEGGUI IRGEN“

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Гомбожав Баатархүү




:-)
 
xaax